Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын засгийн газар Lithium Americas-д 10%-ийг нь эзэмших санал тавив

АНУ-ын засгийн газар Lithium Americas-д 10%-ийг нь эзэмших санал тавив

АНУ-ын засгийн газар Lithium Americas-д 10%-ийг нь эзэмших санал тавив

АНУ-ын хамгийн том литиумын уурхай болохоор төлөвлөгдөж буй Lithium Americas компанид АНУ-ын засгийн газраас 10% хүртэлх хувийг нь эзэмших санал тавьжээ. Энэ мэдээ гарсны дараа тус компанийн хувьцаа 90%-иас дээш огцом өсөв.
Мөн тус төсөлд 625 сая ам.долларын хөрөнгө оруулж, 38%-ийг нь эзэмшиж буй General Motors компанийн хувьцаа 2% өсөв.

Дэлхийн литиум боловсруулалтын 65%-ийг Хятад дангаар эзэлдэг ба АНУ дөнгөж 3%-ийг бүрдүүлдэг юм. Харин дээрх хэлцэл нь төрөөс стратегийн түүхий эд болох литиумын дотоод нийлүүлэлтийг нэмж Хятадтай өрсөлдөх, цахилгаан автомашины хөгжлийг түргэсгэхэд чухал алхам болоод байна.

Өнөөдрийн байдлаар АНУ-д ажиллаж буй цорын ганц уурхай нь Albemarle-ийн Silver Peak бөгөөд жилд 5,000 тонн үйлдвэрлэдэг. Тэгвэл дэлхийн хамгийн том литиумын уурхай болох Lithium Americas компанийн төслийн I үе шат 2028 онд эхлэх бөгөөд жилд 40,000 тонн литийн карбонат үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Энэ нь 800,000 цахилгаан автомашины баттарейд хүрэлцэх хэмжээ юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.