ХНС-ийн тэргүүн Жером Пауэлл: Хувьцаанууд өндөр үнэлэгдсэн байж болзошгүй
Мягмар гарагт Холбооны нөөцийн сангийн тэргүүн Жером Пауэлл хувьцаа болон бусад эрсдэлтэй хөрөнгүүдийн ханш өндөр байгааг онцоллоо.
Шинжээчид, Род Айланд мужийн нийслэл Провиденс хотод тавьсан илтгэлийнх нь үеэр зах зээлийн үнэд хэр ач холбогдол өгч байгаа, өндөр үнэлгээг тэсвэрлэх хандлага байгаа эсэхийг асуусан байна.
Пауэлл хариулахдаа: “Бид санхүүгийн нөхцөл байдлыг бүхэлд нь ажиглаж байна. Бидний бодлого санхүүгийн нөхцөл байдалд бидний хүссэн шиг нөлөөлөх эсэхийг өөрсдөөсөө асууж байна. Хувьцааны ханш зарим хэмжүүрээр нэлээд өндөр үнэлгээтэй байгаа” гэжээ.
Гэхдээ санхүүгийн тогтвортой байдалд ердийнхөөс давсан эрсдэл одоогоор тулгараагүй гэв.
Өнгөрсөн долоо хоногийн бодлогын хурлын өмнө ХНС-ийн нээлттэй захын хороо бодлогын хүүг бууруулна гэсэн итгэл нэмэгдсэнээр хувьцаа болон бусад хөрөнгүүдийн ханш хүчтэй өссөн юм. Лхагва гарагт зарласан бодлогын хүүг 0.25%-иар бууруулах шийдвэрээс хойш хувьцаануудын өсөлт үргэлжилж, томоохон индексүүд дараалан дээд амжилтуудаа шинэчлэн тогтоолоо.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй