Хиймэл оюун CFA шалгалтын 3 шатыг хэдхэн минутад давлаа
Зарим хиймэл оюуны загварууд санхүүгийн шинжээчийн нэр хүндтэй 3 шаттай шалгалтын (CFA) хамгийн хүнд Level III түвшнийг хэдхэн минутад давах хэмжээнд хөгжжээ.
Шинжээчдэд энэ шалгалтыг давахын тулд ойролцоогоор 1000 цагийн бэлтгэл, хэдэн жилийн хугацаа шаарддаг байна.
Нью-Йоркийн Их Сургуулийн Стерн бизнесийн сургууль болон GoodFin хамтран 23 хэлний Ai загварыг CFA Level III-ийн сонголттой эсээ асуултуудаар шалгасан байна.
Үүнээс o4-mini, Gemini 2.5 Pro, Claude Opus зэрэг дэвшилтэт загварууд “chain-of-thought prompting” аргачлалыг ашиглан амжилттай тэнцжээ.
Өмнө нь хиймэл оюун зөвхөн Level I ба II-г давдаг байсан бөгөөд эссэ даалгаврын улмаас Level III-д гацдаг байв.
Үүгээр судалгааны багийнхан хиймэл оюун мэргэжлийн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад шаардлагатай өндөр түвшний аналитик сэтгэлгээг эзэмшсэнийг баталжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
- 
                                                        
Таалагдсан
 - 
                                                        
Хөгжилтэй
 - 
                                                        
Яахавдээ
 - 
                                                        
Гунигтай
 - 
                                                        
Таалагдсангүй
 
			