Anti-social media-ийн эрин үед тавтай морил!
OpenAI өөрийнхөө видео үүсгэгч Sora 2-т зориулсан тусдаа апп гаргах гэж байгаа бөгөөд уг апп нь TikTok-той төстэй гэхдээ AI видео байх аж. Энэ нь Meta саяхан Meta AI аппдаа зөвхөн AI контент бүхий feed нэвтрүүлснээс хойш гарч буй дараагийн оролдлого бөгөөд тухайн feed нь бараг бүх хэрэглэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсан билээ.
Sora 2 аппын үндсэн онцлог
- TikTok, Instagram Reels, YouTube Shorts шиг дээш гүйлгэж үзэх (swipe-up-to-scroll) хэлбэрийн навигацитай.
- Хэрэглэгчийн сонирхолд тааруулсан recommendation алгоритм ашиглана.
- Лайк дарах, коммент үлдээх, “remix” хийх боломжтой.
- Гол ялгаа нь: бүх контент нь зөвхөн OpenAI-ийн AI видео генератороор бүтсэн байна.
Видео бүтээх боломж
- Текст, зураг, эсвэл өөр видеоноос AI видео хийж чадна.
- 10 секунд хүртэлх видео гаргах боломжтой (Sora 1 дээр 60 сек байсан ч дүрслэлийн чанар алдагддаг байсан).
- Шууд зураг эсвэл видео байршуулаад өөрчлөлтгүй постлох боломж байхгүй.
Нийгмийн элемент
- Апп хэрэглэгчдийг нүүр таних баталгаажуулалт хийлгэж, дүр төрхөө баталгаажуулахыг шаардана.
- Ингэсний дараа таны дүр төрхийг видеонд ашиглаж болох ба бусад хэрэглэгчид ч таныг tag хийж өөрсдийн видеонд оруулж чадна.
- Хэрэглэгчид өөрийн дүр төрх ашиглагдсан тохиолдолд мэдэгдэл очно.
- Энэ нь non-consensual deepfake-тэй холбоотой хууль, хамгаалалтын асуудлыг сөргөөр хөндөж магадгүй.
Агуулгын хязгаарлалт ба эрсдэл
- Зохиогчийн эрх зөрчихийг хориглохоор сургасан.
- Зарим төрлийн контентыг (ил задгай, зохисгүй дүрслэл гэх мэт) хориглосон
- Гэвч өмнөх Sora хувилбар дээр хориотой контент бага боловч бий болгох боломжтой байсан нь эргэлзээ төрүүлж байна.
Дүгнэлт
OpenAI энэ аппыг олон нийтэд хэрхэн нэвтрүүлэх нь тодорхойгүй хэвээр. Гэвч одоогоор хамгийн найдвар төрүүлэх санаа нь AI контентыг тусдаа feed-д тусгаарлах (quarantine хийх) гэдэг нь болж байна. Харин OpenAI-ийн зорьсон утгаар бус, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангахын тулд ийм зүйл хэрэгтэй мэт харагдаж байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй