АНУ-ын Засгийн газрын зогсох (shutdown) эрсдэлээс үүдэлтэй аюулгүйн хөрөнгө оруулалтын эрэлт нэмэгдлээ.
Алтны үнэ Даваа гарагт унц нь 3,800 ам.доллараас давж түүхэн дээд түвшинд хүрлээ. Үүнд АНУ-ын Засгийн газрын зогсох (shutdown) эрсдэлээс үүдэлтэй аюулгүйн хөрөнгө оруулалтын эрэлт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Холбооны Нөөцийн Банк ба хүүгийн хүлээлт
- Энэ онд Холбооны Нөөцийн Банк дахин хүү бууруулна гэсэн хүлээлт алтны үнийг дэмжив.
- Трейдэрүүд 2025 он дуустал 40 суурь нэгжээр хүүг буурна гэж үзэж байна.
- Ерөнхийдөө алт нь хүү буурах үед болон эдийн засаг, геополитикийн тодорхойгүй нөхцөлд сайн гүйцэтгэлтэй байдаг.
АНУ-ын Засгийн газрын зогсох эрсдэл
- Холбооны төсвийн санхүүжилт 9-р сарын 30-ны шөнө дунд дуусгавар болно. Одоогоор Конгресс шинэ төсөв эсвэл сунгалтын санхүүжилт батлаагүй байна.
- Хоёр намын хооронд хэлэлцээ үргэлжилж байгаа ч байр суурь зөрчилтэй хэвээр:
- Бүгд Найрамдахчууд: 11 сар хүртэлх түр хугацааны санхүүжилт санал болгож байна.
- Ардчилсан нам: Эрүүл мэнд, Medicaid-ийн зарим хэмнэлтийг буцаахгүй бол нэмэлт санхүүжилтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж шаарджээ.
- Хоёр намын удирдагчид Даваа гарагт Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар болжээ.
Болзошгүй үр дагавар
- Засгийн газрын зогсолт энэ долоо хоногт гарах nonfarm payrolls (ХАА-н бус салбарын хөдөлмөр эрхлэлтийн) чухал мэдээллийн нийтлэлийг хойшлуулж болзошгүй.
- Хэрэв урт хугацаанд үргэлжилбэл эдийн засгийн үйл ажиллагаанд томоохон доголдол авчирна.
- Сүүлд АНУ-ын Засгийн газар 2018 оны сүүл – 2019 оны эхээр 35 хоногийн турш хэсэгчлэн зогсож байсан. Тэр үед Төсвийн конгрессын албаны тооцоогоор ДНБ-ийг ойролцоогоор 11 тэрбум ам.доллараар бууруулсан гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй