Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Тайвань: АНУ-тай чип үйлдвэрлэлийг 50:50 хуваахгүй

Тайвань: АНУ-тай чип үйлдвэрлэлийг 50:50 хуваахгүй

Тайвань: АНУ-тай чип үйлдвэрлэлийг 50:50 хуваахгүй

Тайвань нь АНУ-ын санал болгосон чип үйлдвэрлэлийг тэнцүү хуваах (50:50) саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус улсын тарифын хэлэлцээрийн ахлах төлөөлөгч Чэн Ли-чиун мэдэгдэв.

Тэрээр "Хэлэлцээний үеэр ийм асуудал огт яригдаагүй, бид ч зөвшөөрөхгүй" гэж онцолжээ.

Тайваньд дэлхийн хамгийн том гэрээт чип үйлдвэрлэгч TSMC-ийн үйлдвэрүүд байрладаг бөгөөд Тайвань нь АНУ-тай худалдааны тэнцлийн хувьд ашигтай ажилладаг. Одоогоор АНУ-д гаргаж буй экспортод 20%-ийн тариф ногдож байгаа юм.

TSMC АНУ-ын Аризона мужид 165 тэрбум ам.долларын үйлдвэр барьж байгаа ч үйлдвэрлэлийн гол хэсэг нь Тайваньд үлдэх аж.

Тайванийн засгийн газар нь АНУ-аас тарифын илүү таатай нөхцөлийг хүсэж байгаа бөгөөд хэлэлцээрт тодорхой ахиц гарсан гэж мэдэгджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.