Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Алтны үнэ унц нь 3,870 ам.долларт хүрч дээд амжилт тогтоов

Алтны үнэ унц нь 3,870 ам.долларт хүрч дээд амжилт тогтоов

Алтны үнэ унц нь 3,870 ам.долларт хүрч дээд амжилт тогтоов

АНУ-ын засгийн газрын санхүүжилт зогсох эрсдэл нэмэгдэж байгаа тул хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгө оруулалт буюу алтанд хөрөнгө оруулж байгаагаас үнэ нь өссөөр байна.

АНУ-ын төсвийг Сенат ба Төлөөлөгчдийн танхим баталдаг. Хэрэв 2 танхим төсвийн тухай хууль дээр тохиролцож чадахгүй бол Засгийн газар санхүүжилтгүй болж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа түр зогсдог.

Энэ тохиолдолд эдийн засгийн чухал мэдээллүүд, энэ баасан гарагт зарлагдах ажлын байрны тайлан саатах магадлалтай бөгөөд 10 сарын сүүлээр болох ХНС-ийн бодлогын хуралд нөлөөлж болзошгүй.

8 сард АНУ-ын ажлын байрны эрэлт бага зэрэг нэмэгдсэн ч ажилд авах явц саарсан нь хөдөлмөрийн зах зээл хөрч эхэлснийг харуулж байна. Энэ нь ХНС-д хүүг бууруулах боломжийг нээж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.