Уоррен Баффетт 10 тэрбумын хэлцэл хийнэ
Berkshire Hathaway компани Occidental Petroleum-ийн нефтийн охин компани OxyChem-ийг ойролцоогоор 10 тэрбум ам.доллароор худалдан авах хэлцэлд бэлдэж байгаагаа зарлалаа.
Энэхүү хэлцэл батлагдвал Berkshire 2022 онд Alleghany-г 11.6 тэрбумаар авснаас хойших хамгийн том худалдан авалт болох юм. Berkshire одоогоор 344 тэрбум ам.долларын бэлэн мөнгөний нөөцтэй байна.
Баффетт өмнө нь Occidental-ийн 28%-ийг эзэмшихдээ цар тахлын үеийн зах зээлийн савлагааг ашиглан их хэмжээгээр хувьцааг нь худалдан авсан юм.
Occidental өнөөдөр 2%-ийн ногдол ашиг олгож, нүүрстөрөгчийн агуулах зэрэгт хөрөнгө оруулж байна.
Энэхүү хэлцэл нь Баффеттийн удирдлагын сүүлийн том алхмуудын нэг болж, Berkshire-ийн их хэмжээний мөнгөн нөөцийг стратегийн худалдан авалтад ашиглаж буйг харуулж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй