OpenAI-ийн AMD-д хийсэн хөрөнгө оруулалт зорилтот ханшийн түвшинд хүргэв
2025 оны 10 дугаар сарын 6-нд OpenAI болон Advanced Micro Devices (AMD) компаниуд хиймэл оюун ухааны (AI) чипний стратегийн түүхэн гэрээ байгуулснаа зарлалаа. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд OpenAI нь AMD компанийн 10 хувийн хувьцааг эзэмших боломжтой болсон бөгөөд энэ нь нийт 1 их наяд ам.долларт хүрэх томоохон AI дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэг хэсэг юм.
Уг мэдээний дараа AMD-ийн хувьцаа 36 гаруй хувиар өсөж, нэгж хувьцааны үнэ 227.3 ам.долларт хүрч, түүхэн дээд ханшин дээрээ ирлээ.
OpenAI ирэх жилүүдэд нийт 6 гигаваттын хүчин чадал бүхий AMD Instinct GPU-г ашиглахаар төлөвлөж байна. Өмнө нь OpenAI нь Nvidia компанитай 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт болон нийлүүлэлтийн гэрээ байгуулж, 10 гигаваттын хүчин чадалтай чипний төв байгуулахаар төлөвлөсөн юм.
Эдгээр хоёр гэрээг нэгтгэвэл OpenAI нийтдээ 23 гигаваттын AI тооцоолох дэд бүтцийг барих бөгөөд барилгын нийт өртөг нь 1 их наяд ам.доллар орчимд хүрэхээр тооцоологдож байна.
AI зах зээл дэх тэргүүлэгч компаниудын ангилал:
-
Nvidia: Хөрөнгө, тоног төхөөрөмж нийлүүлэгч
-
AMD ба Broadcom: Чипний өрсөлдөгч ба стратегийн түншүүд
-
Oracle: Дата төвийн барилга байгууламжийн гүйцэтгэгч
-
OpenAI: Нийт эрэлтийг удирдаж буй гол зах зээл тогтоогч
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй