Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Tesla шинэ бүтээгдэхүүний тизер цацсанаар хувьцаа нь өслөө

Tesla шинэ бүтээгдэхүүний тизер цацсанаар хувьцаа нь өслөө

Tesla шинэ бүтээгдэхүүний тизер цацсанаар хувьцаа нь өслөө

Tesla Inc (NASDAQ:TSLA) компанийн хувьцаа Даваа гарагийн урьдчилсан арилжаанд 2 гаруй хувиар өслөө. Учир нь цахилгаан автомашины аварга компани Ням гарагт, ирэх аравдугаар сарын 7-нд болох шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээний тизер видеонуудыг олон нийтэд дэлгэсэн юм.

Тус компани нийгмийн сүлжээ X (хуучнаар Twitter)-т хоёр богино хэмжээний бичлэг байршуулсан бөгөөд нэг нь эргэж буй дугуй буюу турбин, нөгөө нь гэрэлтсэн фар бүхий автомашины дүр зургийг агуулж, “October 7” гэсэн огноог онцолжээ.

Энэ нь Tesla компанийн хямд өртөгтэй шинэ загвар гаргах талаарх хүлээлтийг нэмэгдүүлсэн тизер юм. Учир нь тус компани сүүлийн үед борлуулалт буурах, загварууд нь хуучрах, Хятадын үйлдвэрлэгчдийн хүчтэй өрсөлдөөнтэй тулгарч байна.

Өнгөрсөн долоо хоногт Tesla компани есдүгээр сард түүхэн дээд хэмжээний нийлүүлэлт хийснээ мэдэгдсэн ч шинжээчид үүнийг голчлон АНУ-ын цахилгаан автомашины татварын хөнгөлөлт дуусахаас өмнөх борлуулалтын өсөлт гэж үзэж байна. Иймээс ирэх улирлуудад борлуулалтын дарамт нэмэгдэх төлөвтэй байна.

Мөн Tesla Европ болон Хятадын зах зээлд байр сууриа алдаж эхэлсэн гэж ажиглагчид дүгнэж байна. Хятадын BYD Co (HK:1211) нь сүүлийн улирлуудад Tesla-ийн гол өрсөлдөгч болж, АНУ-аас гадна хэд хэдэн зах зээлд Tesla-гаас илүү борлуулалттай байгаа аж.

Гүйцэтгэх захирал Илон Маск Tesla-ийн дараагийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчийг өөрөө жолооддог систем, хиймэл оюун ухаан болон робот технологи байх болно гэж олон удаа онцолж ирсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.