Монгол Улс “Чингис Хаан” баялгийн сангаар дамжуулан дата төвийн салбарт хөрөнгө оруулна
Монгол Улс уул уурхайгаас хамаарсан эдийн засгаа төрөлжүүлэх зорилгоор сэргээгдэх эрчим хүчээр ажиллах дата төвүүд байгуулах, үүнийг анхны “Чингис Хаан” хөрөнгийн сангаараа дамжуулан санхүүжүүлэхээр төлөвлөж байна.
Тус сангийн гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн Сингапурт болсон Milken Institute Asia Summit-ийн үеэр CNBC-д өгсөн ярилцлагадаа “Манай улсад дата төв байрлуулахад тохиромжтой уудам газар нутаг, сэрүүн уур амьсгал бий” хэмээн онцолжээ.
“Чингис Хаан” хөрөнгийн сан 2024 оны 4 дүгээр сард хууль ёсоор байгуулагдсан бөгөөд 1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй юм.
Ази тивийн орнуудаас Япон, Сингапур, Малайз зэрэг улс дата төвийн хүчин чадлаа эрчимтэй нэмэгдүүлж байгаа бөгөөд хиймэл оюун ухааны өсөн нэмэгдэж буй хэрэглээ нь асар их тооцоолол, цахилгаан, хөргөлт, сүлжээний дэд бүтцийг шаарддаг.
Goldman Sachs-ийн тооцоогоор дата төвийн цахилгааны хэрэглээ 2027 он гэхэд 50 хувиар, 2030 он гэхэд 165 хувиар өсөх төлөвтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй