Дональд Трамп: Ардчилсан намын шаардлагыг хэлэлцэхэд нээлттэй…
Холбооны засгийн газрын үйл ажиллагаа зогсонги байдалтайгаар хоёр дахь долоо хоногтоо орж байна.
Үүнээс болж эдийн засгийн чухал мэдээллүүд хойшлогдож байгаа нь санхүүгийн зах зээл болон Холбооны Нөөцийн санг АНУ-ын хүүгийн бодлогыг тодорхойлоход хүндрэл үүсгэж байна.
Тиймээс хөрөнгө оруулагчид, төв банкныхан төрийн албан ёсны статистикийн оронд хувийн эх сурвалжуудаас мэдээлэл авахад хүрчээ.
Гэсэн ч зарим ХНС-тэй холбоотой үзүүлэлтүүд хэвлэгдэх төлөвтэй байна. Тодруулбал, өнөөдөр Нью-Йоркийн Холбооны Нөөцийн банкнаас хэрэглэгчийн хүлээлтийн судалгаа, төв банкны хэд хэдэн гишүүдийн илтгэлүүд нийтлэгдэх юм байна.
Гэхдээ эдгээр нь хүүгийн бодлогын талаарх ойлголтыг хэр өөрчлөх нь тодорхойгүй байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд улс төрийн мухардлаас гарахын тулд эрүүл мэндийн татаасын асуудлаар Ардчилсан намтай хэлэлцээр хийх боломжтой гэж мэдэгджээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй