Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Nvidia-ийн хувьцаа өсөж, Nasdaq 23,000 түвшинд анх удаа хүрлээ

Nvidia-ийн хувьцаа өсөж, Nasdaq 23,000 түвшинд анх удаа хүрлээ

Nvidia-ийн хувьцаа өсөж, Nasdaq 23,000 түвшинд анх удаа хүрлээ

Өчигдөр технологийн компаниудын хувьцаануудын үнэ өссөнөөр Nasdaq Composite индекс анх удаа 23,000 нэгжээс дээш түвшинд хаагдлаа.

Шалтгаан нь AI-д чиглэсэн чипний эрэлт өссөн, АНУ-ын Холбооны Нөөцийн банкны хурлаар хүүг нэмж бууруулах талаар хэлэлцсэн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмжээ.

Тухайлбал, Nvidia (NASDAQ: NVDA)-гийн хувьцаа өсөж, Гүйцэтгэх захирал Женсен Хуаны CNBC-д өгсөн ярилцлага зах зээлийн уур амьсгалыг сэргээв.

Тэрээр: “Сүүлийн 6 сард тооцоолох чадварын эрэлт мэдэгдэхүйц өссөн. Мөн Илон Маскийн xAI стартапад хөрөнгө оруулалтаа нэмэхдээ баяртай байна” гэжээ.

Bloomberg News-ийн мэдээлснээр xAI компани хөрөнгө оруулалт татаж $20 тэрбумын үнэлгээнд хүрэхээр Nvidia-тай хамтран ажиллаж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.