Хувьцааны зах зээл хөөсрөөгүй ч болгоомжлох цаг ирлээ
Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банк болох Goldman Sachs-аас технологийн хувьцаануудын өсөлт нь 2000 оны Dot.com-ын хямралын үеийнх шиг хий хоосон хүлээлтээс биш, бодит ашиг, орлогын өсөлтөөс үүдэлтэй гэж үзэж байна.
Тодруулбал, Nvidia, Microsoft, Alphabet, AMD, OpenAI зэрэг компаниуд мөнгөн урсгал сайтай, өр багатай, тэнцвэртэй санхүүгийн бүтэцтэй байгаа нь эрс ялгаатай юм гэлээ.
Зах зээлийн хөөс нь тухайн салбарын компаниудын үнэлгээ ирээдүйд бий болох бодит мөнгөн урсгалаасаа хэт давсан үед үүсдэг.
Одоогоор технологийн салбарын үнэлгээ өссөн ч энэ нь түүхэн дэх хөөсрөлтүүдтэй харьцуулахад хамаагүй доогуур байгаа аж.
Тиймээс Goldman Sachs “одоогоор хөөс үүсээгүй” гэж дүгнэсэн ч цаашид AI салбарын өрсөлдөөн нэмэгдэж, зах зээлийн төвлөрөл гүнзгийрэхийн хэрээр эрсдэл өсөх хандлагатайг анхааруулсан байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй