Goldman Sachs: Алт 2026 оны 2-р улиралд 4,900 ам.долларт хүрнэ
Goldman Sachs алтны үнийг 2026 оны 2-р улиралд унц нь 4,300 ам.долларт хүрнэ гэж таамаглаж байсан бол 600 ам.доллараар өсгөж 4,900 ам.доллар болгож шинэчиллээ.
Энэхүү өсөлт нь ХНС 2026 оны эхэнд бодлогын хүүг 1 хувиар бууруулна гэсэн хүлээлттэй холбоотой. Энэ нь хөрөнгө оруулалтын сангуудын алтны ETF-д урсах хөрөнгийн урсгалыг эрс нэмэх шалтгаан болох юм.
Мөн алтны үнийг дэлхийн төв банкнуудын тогтвортой худалдан авалт өсгөж байна.
Төв банкнууд:
-
2025 онд сар бүр 80 тонн алт
-
2026 онд 70 тонн алт худалдан авах төлөвтэй байна.
Энэ худалдан авалтын ихэнхийг ам.доллараас хараат байдлаа бууруулж, алтыг стратегийн нөөц болгож буй хөгжиж буй орнуудын төв банкнууд хийж байна.
Мэдээж алт болон түүхий эдүүд нь эдийн засгийн тогтворгүй үед хамгийн сайн хамгаалалт болдог.
-
1970 онд АНУ-ын төсвийн зардал тэлж, инфляц өсөхөд алтны үнэ огцом өссөн.
-
2022 онд Европ руу Оросын хийн нийлүүлэлт тасрахад алт болон түүхий эдүүд цорын ганц өссөн хөрөнгө байв.
Сонирхолтой тооцоолол:
-
100 тонн цэвэр алт худалдан авахад үнэ нь дунджаар 1.7%-иар өсгөдөг байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй