Өчигдөр HSBC Holdings Plc-ийн хувьцаа 5 гаруй хувиар уналаа
Учир нь тус банк Hang Seng Bank-ийн үлдсэн 36.5%-ийн нэгж хувьцааг HK$155-аар буюу нийт HK$106.1 тэрбумаар (ойролцоогоор 13.6 тэрбум ам.доллар) бүрэн хувьчилж авах болсноо зарласан байна.
Энэ нь Hang Seng-ийн сүүлийн хаалтын үнээс ойролцоогоор 30%-иар дээгүүр үнэ ажээ. Хэрэв хэлцэл батлагдвал Hang Seng Bank Хонгконгийн Хөрөнгийн биржээс хасагдаж, HSBC-ийн 100%-ийн өмчит охин компани болох бөгөөд брэнд, удирдлага, орон нутгийн онцлогоо үргэлжлүүлэн хадгалж ажиллана гэж мэдэгдлээ.
J.P. Morgan энэхүү хувьчлалыг дүгнэхдээ, HSBC банк нь Хонгконг дахь үйл ажиллагаагаа хялбарчилж, чинээлэг хүмүүст үйлчилдэг хөрөнгийн удирдлагын төвөөрөө орон нутгийн зах зээлд илүү төвлөрөх зорилготой гэжээ.
Хэлцлийг ирэх оны 2-р улиралд дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд Hang Seng-ийн нийт хувьцаа эзэмшигчдийн 75%-ийн дэмжлэгийг авах шаардлагатай юм.
Hang Seng нь 2025 оны 3-р улиралд хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгох бөгөөд хэлцлийн нийт дүн болох HK$106 тэрбумын төлбөрөөс хасна. Тиймээс HSBC дараагийн 3 улиралд хувьцаа буцаан худалдан авах хөтөлбөрөө түр зогсоох ажээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй