Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Өчигдөр алтны үнэд өөрчлөлт орсонгүй

Өчигдөр алтны үнэд өөрчлөлт орсонгүй

Өчигдөр алтны үнэд өөрчлөлт орсонгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс Израиль ба Хамаст зориулж 20 заалт бүхий гэрээг санал болгосон юм. Тодруулбал, АНУ нь Израилийн Газын зурвасаас бүрэн гарч Палестиныг өөрийн засаг захиргаагаа бүрдүүлэх боломжийг бүрдүүлэх талаар тусгасан байв. Улмаар Египетэд болсон хэлэлцээрийн үеэр Израиль ба Хамас нь тохиролцоонд хүрч гал зогсоох гэрээ байгуулсан.

Энэ нь аюулгүй хөрөнгө рүү чиглэсэн хөрөнгө оруулалтад тодорхой хэмжээнд дарамт үзүүлсэн ч алтны үнэ түүхэн дээд түвшинд хэвээр байна. Учир нь АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа гацаанд орсон, Францад үүссэн улс төрийн хямрал зэрэг нь алтны үнийг дэмжсээр байгаа юм.

Мөн АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн 9 сарын хурлаар бодлогын хүүгийн чиглэлд гишүүд санал зөрөлдсөн ч хүү бууруулах магадлал өндөр байгаа нь алтны үнийг өсгөсөөр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.