Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хятад, АНУ-ын газрын ховор элементтэй холбоотой зөрчил хурцдав.

Хятад, АНУ-ын газрын ховор элементтэй холбоотой зөрчил хурцдав.

Хятад, АНУ-ын газрын ховор элементтэй холбоотой зөрчил хурцдав.

БНХАУ 2025.10.10-нд газрын ховор элемент агуулсан бүтээгдэхүүн болон тэдгээрийн боловсруулалт, технологийг гадаад руу гаргахаар бол тусгай зөвшөөрөл шаардах журам хэрэгжүүлэхээр болж экспортыг чангатгав.

Үүнийг тус улсын Худалдааны яамнаас хууль ёсны, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготой гэж мэдэгдсэн ч АНУ эдийн засгийн дарамт гэж үзжээ. Хятад нь дэлхийн ховор элементийн нийлүүлэлтийн 70 орчим хувийг дангаар хангадаг тул энэхүү шийдвэр нь тус салбарт томоохон нөлөөтэй юм.

АНУ үүний хариуд Хятадын бүх импортод 100%-ийн нэмэлт тариф ногдуулахаа зарласны дараа АНУ-ын хөрөнгийн зах зээл 1 өдрийн дотор 2 их наяд ам.долларын үнэлгээгээр унасан.

Хоёр талын энэ сөргөлдөөн нь зөвхөн худалдааны маргаан бус, технологийн ноёрхлын төлөөх өрсөлдөөн болон хувирч байна.

Хоёр удирдагч 10 сарын сүүлээр БНСУ-ын Гёнжу хотод болох APEC уулзалтын үеэр уулзахаар тохиролцсон ч Хятадын тал одоогоор батлаагүй байна. Тиймээс Трамп “Хэрэв Хятад экспортын хязгаарлалтаа улам чангатгавал Ши Жиньпинтэй хийх уулзалтаа цуцална” гэж мэдэгдсэн байна. 

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.