Дональд Трамп: “Хятадад санаа зовох хэрэггүй”
Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн 6 сарын хугацаан дахь хамгийн хүчтэй уналтыг үзүүллээ.
Тодруулбал, Dow Jones Industrial Average 1.9%, S&P 500 2.7%, NASDAQ Composite 3.6%-иар буурсан байна.
Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-аас импортлох бүх бараанд 100%-ийн нэмэлт тариф ногдуулах, үндэсний аюулгүй байдлын хүрээнд АНУ-д үйлдвэрлэсэн зарим программ хангамжийн экспортод хяналт тогтоох болсноо зарласантай холбоотой юм.
Түүний мэдэгдэл БНХАУ-ын газрын ховор элементүүдийн экспортыг чангатгасны дараа гарсан байна.
Гэхдээ ням гарагийн орой Трамп өөрийн нийгмийн сүлжээнд “Хятадад санаа зовох хэрэггүй. АНУ Хятадыг гэмтээхийг бус, харин туслахыг хүсэж байна” гэж мэдэгдсэнээр хэлэлцээр үргэлжлэх боломжтойг илтгэв.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй