NVIDIA шинэ үеийн ширээний суперкомпьютерээ худалдаанд гаргана.
Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй NVIDIA компанийн шинэхэн бүтээгдэхүүн болох DGX Spark нь “2025 оны шилдэг шинэ бүтээл”-ээр TIME сэтгүүлд нэрлэгдсэн бөгөөд 10 сарын 15-аас худалдаанд гарна.
Ингэснээр өмнө нь зөвхөн дата төвүүдэд ашигладаг байсан өндөр хүчин чадалтай тооцоолол бүхий суперкомпьютер энгийн хэрэглээнд нэвтэрлээ.
DGX Spark-ийн голд GB10 Grace Blackwell Superchip ажилладаг. Энэ нь секундэд нэг квадриллион тооцоолох чадалтай буюу “петафлоп” түвшний гүйцэтгэлтэй.
Мөн ConnectX-7 өндөр хурдны холболт болон AI програм хангамжийн бүрэн системийг агуулдаг тул судлаач, хөгжүүлэгч, стартапууд аж үйлдвэрийн түвшний тооцооллыг шууд ашиглах боломжтой болжээ.
---------------------------
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй