Цаг агаар муудах нь манай улсын инфляцад нөлөөлөх үү?
2025 оны 9 сард Монгол Улсын хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 9.0%-иар өссөн нь Төв банкны зорилтот түвшнээс давсныг илтгэж байна.
Эдийн засагчдын зүгээс ирэх оны эхний хагаст хүнсний бүтээгдэхүүний улирлын өсөлт, төрийн зохицуулалттай үйлчилгээний үнэ нэмэгдсэнээр инфляцыг богино хугацаанд дахин өсгөж болзошгүйг илэрхийлж байна.
Манай улсын инфляцын бүтцэд хүнсний үнийн өсөлт 40%-иас дээш жинтэй байна. Тиймээс ургацын гарц, махны нийлүүлэлт, цаг агаарын нөхцөл байдалд үнийн түвшин маш мэдрэмтгий байдаг.
2025 оны хавар, зун хуурай, гандуу байсан нь өвөлжилт хүндрэх эрсдэлийг нэмж байна.
Энэ тохиолдолд:
- Ургац хураалт багасаж, гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ өснө.
- Зудын улмаас малын хорогдол нэмэгдэж, махны нийлүүлэлт буурна.
- Үүнтэй уялдан нийтийн хоолны үнэ өсөж, өрхийн хэрэглээний зардал нэмэгдэнэ.
Эдгээр нь суурь инфляцын түвшнийг 0.4–0.6 нэгж хувиар өсгөх магадлалтай гэж эдийн засагчид тооцоолжээ.
Монголбанкнаас 2026 онд инфляцыг 6%-н зорилтот интервалд барихыг зорьж байгаа. Гэвч цаг агаарын хүндэрвэл инфляц богино хугацаанд 10%-д хүрэх магадлалтай юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй