Банкнуудын ашиг өссөөр...
Өчигдөр S&P 500 индекс өсөлттэй хаагдлаа. Үүнд хүлээлтээс давсан сайн үзүүлэлттэй гарсан компанийн тайлангууд, Холбооны Нөөцийн банкнаас энэ сард хүүг бууруулна гэсэн хүлээлт нөлөөлжээ. Ялангуяа банкны тайлангууд эерэг гарсан байна.
Bank of America (NYSE:BAC)
- Жилийн хүүгийн орлогын таамгийн доод хязгаараа нэмж, ашиг нь хүлээлтээс давлаа.
- Тус банкны хөрөнгө оруулалтын банк нь гуравдугаар улиралд гүйлгээ болон хэлцлүүдээс ашиг хүртжээ.
Morgan Stanley (NYSE:MS)
- Гуравдугаар улиралд ашигтай ажилласан нь хөрөнгө оруулалтын банкируудын хэлцлүүд эерэгээр нөлөөлжээ.
Goldman Sachs (NYSE:GS)
- Хөрөнгө оруулалтын банкны шимтгэлээ нэмснээр ашиг нь хүлээлтээс давсан байна.
JPMorgan Chase (NYSE:JPM)
- Жилийн цэвэр хүүгийн орлогын таамгаа өсгөсөн байна.
Wells Fargo (NYSE:WFC):
- Хэлцлийн идэвх нэмэгдэж чанаргүй зээл багассан учраас ашиг нь хүлээлтээс давсан байна.
Dollar Tree (NASDAQ:DLTR)
- Хувьцааны үнэ нь 8.3%-иар өсөв.
Хямд үнэтэй барааны сүлжээ компани нь ирэх гурван жилд ашиг мэдэгдэхүйц өсөх хэтийн төлөвлөгөөг танилцуулсан байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй