IPhone 17-ын борлуулалт сайн байна.
iPhone 17 загварын гар утас АНУ болон Хятадад худалдаанд гарсан эхний 10 өдөртөө л гэхэд өмнөх загвараасаа 14%-иар илүү борлогджээ.
Хятадын хэрэглэгчид тус загварыг онцгойлон сонирхож байгаа нь худалдан авалт бараг хоёр дахин нэмэгдсэнээс харж болох юм.
Counterpoint-ийн ахлах шинжээч Мэнмэн Жанг “Тус утас Хятадад борлуулалт сайн байгаа нь загварын үнэ болон чанартай нь холбоотой. Тус утас хүчтэй чип, сайжруулсан дэлгэц, илүү их багтаамж, сайжруулсан selfie камертай болсон ч өнгөрсөн жилийн үнээр борлуулагдаж байгаа нь хэрэглэгчдийн сонирхлыг татаж байна” гэжээ.
Харин АНУ-д iPhone 17-ын Pro Max загвар хамгийн ихээр борлогдож байна.Томоохон операторууд татаасыг 10%-иар нэмсэн нь борлуулалтыг дэмжсэн бөгөөд үүнийг Counterpoint-ын зүгээс “ultra-premium” хэрэглэгчдийн сегмент рүү чиглэсэн стратегийн өөрчлөлт гэж тодорхойлжээ.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй