Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Газрын ховор металлын салбар дахь АНУ болон Австралийн хамтрал

Газрын ховор металлын салбар дахь АНУ болон Австралийн хамтрал

Газрын ховор металлын салбар дахь АНУ болон Австралийн хамтрал

АНУ-аас дэлхийн ховор металлын салбар дахь Хятадын ноёрхлыг сөрөх бодлогоо эрчимжүүлж байна.

Тодруулбал, Дональд Трамп Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезтэй “Хятадаас хараат бус ховор металл ба стратегийн ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээ байгуулах” гэрээг байгууллаа.  

Ингэснээр АНУ-ын технологийн үйлдвэрлэл, цэргийн тоног төхөөрөмж, цахилгаан автомашины салбар, дотоод олборлолтод орох хөрөнгө оруулалт нэмэгдэх дохиог өгөв.

Мөн АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент үнийн доод хязгаар (price floor) тогтоох бодлогыг зарласан нь Хятадын үнийн дарамтад орсон уул уурхайн компаниудыг төрөөс дэмжих зорилготой аж.

Үр дүнд нь NioCorp (+20%), USA Rare Earth (+14%), Energy Fuels (+7%) зэрэг компанийн хувьцаа өслөө.

Өмнө нь Трампын засаг захиргаанаас MP Materials компанид төрөөс хөрөнгө оруулах болон урт хугацааны борлуулалтын баталгааг өгсөн. Хөрөнгө оруулагчид үүнийг төрийн дэмжлэгтэй ховор металл санхүүжилтийн шинэ үе эхэлж байна гэж харж байна.

Хятадын хувьд ховор металл экспортлохыг хязгаарлаж, зөвшөөрөл авах журам нэвтрүүлсэн нь дэлхийд хомсдол үүсэх эрсдэлийг нэмж байна.

Ингэснээр АНУ-д ховор металл олборлох, боловсруулах үйлдвэрт чиглэсэн төрийн болон хувийн хөрөнгө оруулалтын урсгал эрс нэмэгдэх төлөвтэй байна.

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.