Инновэйшн Инвестмент компанийн цэвэр ашиг 10.8 тэрбумд хүрлээ.
2025 оны 3-р улиралд тус компаний цэвэр ашиг 10.8 тэрбум төгрөгт хүрч 2024 оны 10.02 тэрбум төгрөгийг давлаа. Магадгүй оны эцэст цэвэр ашиг нь 14 орчим тэрбум төгрөгт хүрэх төлөвтэй байна. Мөн өөрийн нийт хөрөнгө нь 26.3 тэрбум төгрөгт хүрч 2024 оны жилийн эцсээс 57.7 хувиар нэмэгджээ.
Тус компани өнгөрсөн жил 10 тэрбум цэвэр ашгийнхаа 7.4 тэрбумыг ногдол ашигт тараасан юм.
Хэрвээ 2025 оны цэвэр ашиг 14 орчим тэрбум төгрөг байна гэж үзвэл ногдол ашгийн хэмжээ 10 тэрбум төгрөг хүртэл өсөх магадлал өндөр юм.
Тиймээс хувьцааны ханшийн өсөлтөөс гадна ногдол ашгийн өгөөжөөс ч давхар ашиг хүртэх боломж QPAY-н хувьд байна.
Яг одоо QPAY хувьцааны ханш 207 төгрөгт арилжаалагдаж байгаа бөгөөд P/E буюу үнэ ашгийн харьцаа 3.13 байна. Энэ нь 3 жилийн цэвэр ашиг өнөөдрийн зах зээлийн үнэлгээтэйгээ тэнцэж байгааг илтгэж байна.
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй