Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Netflix Inc-ийн ашиг хүлээлтэд хүрсэнгүй.

Netflix Inc-ийн ашиг хүлээлтэд хүрсэнгүй.

Netflix Inc-ийн ашиг хүлээлтэд хүрсэнгүй.

Бразилд үүссэн татварын маргааны улмаас Netflix-ийн зардал нэмэгдэж тайлан нь хүлээлтээс доогуур гарч, хувьцаа нь 5.8%-иар буурчээ. Гэсэн ч тус компани уг асуудал нь цаашдын санхүүгийн үр дүнд мэдэгдэхүйц нөлөөлөхгүй гэжээ. 

Тайлан:

  • Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) $5.87 гарсан нь шинжээчдийн $6.96 гэсэн хүлээлтээс доогуур байна.
  • Орлого нь өмнөх оны мөн үеэс 17%-иар өсөж $11.51 тэрбум болсон нь хүлээлттэй нийцэв.
  • Үйл ажиллагааны ашиг (operating margin) өнгөрсөн жилийн 30%-аас 28% болж буурсан нь 2022–2025 оны хоорондох орлогын бус татвартай холбоотой $619 саяын зардал бүртгэснээс шалтгаалав.

Netflix-ийн зүгээс хэрвээ уг зардлыг тооцоогүй бол ашиг нь зорилтот түвшнийг давах байсан гэжээ.

Таамаглал:

Netflix компани 4-р улирлын орлогоо $11.96 тэрбум, нэгж хувьцаанд ногдох ашгаа $5.45 байна гэж таамаглаж байгаа нь шинжээчдийн хүлээлттэй дүйцэж байна.

Орлогын өсөлт нь гишүүдийн тоо, үнийн өсөлт, түүхэн хугацаанд зар сурталчилгааны орлого хамгийн өндөр өссөнтэй холбоотой гэж тайланд дурдсан байна.

 

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.