Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Амазон компани цөмийн эрчим хүч ашиглана.

Амазон компани цөмийн эрчим хүч ашиглана.

Амазон компани цөмийн эрчим хүч ашиглана.

Хиймэл оюун ухаан, үүлэн тооцооллын эрин үед дата төвүүдийн цахилгааны хэрэглээг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд хангахад хүндрэлтэй байгаа тул цөмийн технологи найдвартай гарц болж байна.

Тиймээс Amazon компани нь жижиг модул хэлбэрийн реактор бүхий цөмийн эрчим хүчний байгууламж барихаар Energy Northwest болон X-energy компанитай гэрээ байгуулжээ. “Cascade” нэртэй тус байгууламжийг 2030 оны дунд гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Тус төслийн гол зорилго нь Amazon Web Services-ийн дата төвүүд болон хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээний эрчим хүчний хэрэглээг тогтвортой хангахад оршиж байгаа юм.

Мөн тус компанийн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, 2040 он гэхэд “Carbon Zero” зорилтондоо хүрэхэд нэг алхам ойртож байна.

Төслийн багаас эхний шатанд дөрвөн цөмийн SMR реактор суурилуулж, нийт 320 мегаватт цахилгаан үйлдвэрлэх бол дараа нь хүчин чадлыг 960 мегаваттад хүргэх боломжтой гэж мэдэгдэв.

Тус компани SMR технологийг “найдвартай, урт хугацааны тогтвортой эрчим хүчний шийдэл” гэж тодорхойлсон нь технологийн салбарт цөмийн эрчим хүчийг стратегийн төвд дахин авчирч байна.

Үүнтэй ижил төстэй санаачилга технологийн бусад компаниуд ч гаргаж байгаа юм.  

Өнгөрсөн онд Google компани Kairos Power-тай хамтран АНУ-д цөмийн SMR реактор байгуулах төлөвлөгөөг гаргасан бол Meta компанийн цөмийн эрчим хүч суурилсан дата төв байгуулах төлөвлөгөө түр хойшлогдоод байна.

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.