Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Intel корпорацийн хувьцаа 38.06 ам.долларт хүрч өслөө

Intel корпорацийн хувьцаа 38.06 ам.долларт хүрч өслөө

Intel корпорацийн хувьцаа 38.06 ам.долларт хүрч өслөө

Tesla-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск хувьцаа эзэмшигчдийнхээ хурлын үеэр “Автомашины жолоодлогын систем болон робот таксиг хөгжүүлэх зорилгоор Intel-тэй хамтран ажиллаж болзошгүй” гэж мэдэгджээ. Энэ мэдээллийн дараа Intel корпорацийн (NASDAQ: INTC) хувьцааны ханш 2.2%-иар өсөж, 38.06 ам.долларт хүрлээ.

Түүнчлэн Илон Маск, робот таксины өргөжилт нь чипний “асар их эрэлт”-ийг бий болгож байгаа учраас өөрийн чипний үйлдвэрийг барина гэжээ.

Одоогоор Tesla нь AI цуврал чипээ TSMC болон Samsung компанид үйлдвэрлэдэг бөгөөд цахилгаан автомашиндаа ашигладаг.

Өмнө нь Маск “AI5” нэртэй дараагийн үеийн чипээ АНУ дахь TSMC болон Samsung-ийн үйлдвэрт үйлдвэрлэж, Nvidia дата төвийн үндсэн техникийг хангана гэж мэдэгдсэн юм.

Сүүлийн гурван жилд хиймэл оюун ухааны салбарын өсөлтөөс төдийлөн ашиг хүртээгүй Intel-д Tesla-тай хамтрах нь шинэ эрч хүч өгнө гэж шинжээчид үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.