Хятадад үйлдвэрлэл сэргэж байна
БНХАУ-ын Үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) 9 сард 2.3 буурсан бол 10 сард өмнөх оны мөн үеэс 2.1%-иар буураад байна. Харин хэрэглээний үнийн индекс (CPI) 0.2%-иар өссөн нь шинжээчдийн “өөрчлөлтгүй” гэсэн хүлээлтээс даваад байгаа юм.
Тодруулбал, үйлдвэрлэгчийн үнийн индексийн (PPI) уналт 10 сард саарч, хэрэглээний үнийн индекс (CPI) эерэг болсон нь Засгийн газраас үйлдвэрлэлийн хэт хүчин чадлыг бууруулж, компаниудын өрсөлдөөнийг зөөлрүүлэх бодлогыг эрчимжүүлж буйтай холбоотой юм.
Гэсэн ч шинжээчид “дэлхийн хоёр дахь том эдийн засгийн дефляцийн дарамт бүрэн арилсан гэж хэлэхэд эрт байна” гэдгийг анхааруулж, эрэлтийг дэмжих нэмэлт бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлж магадгүй гэж үзэж байна.
Economist Intelligence Unit-ийн ахлах эдийн засагч Сюй Тяньчэнь “Эрэлт сул байгаа ч CPI-ийн өсөлт, нийлүүлэлтийн бодлого үр дүнгээ өгч эхэлснийг харуулж байна” гэв. Цаашид тус улсын инфляцийн чиг хандлага хэрхэх нь эрэлтийн бодлого хэр үр дүнтэй хэрэгжихээс шалтгаална.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
