БНХАУ Фентанилын Түүхий Эдийн Экспортыг Хязгаарлав
2025 оны 1-р сарын 11-нд БНХАУ нь АНУ, Канад, Мексик рүү экспортолдог мансууруулах бодис үйлдвэрлэхэд хэрэглэдэг 13 төрлийн химийн бодисыг хориглох шинэ журам гаргалаа.
Энэхүү шийдвэр нь өнгөрсөн сард Дональд Трамп болон Ши Жиньпин нарын Солонгост хийсэн уулзалтаар тохирсон фентанилын эсрэг хамтын ажиллагааны гэрээний нэг хэсэг юм.
2019 онд БНХАУ нь АНУ-ын хүсэлтээр фентанил болон түүнтэй төст бодисуудын экспортыг хязгаарлаж байсан ч 2020 онд хоёр улсын харилцаа муудахад хамтын ажиллагаагаа зогсоосон түүхтэй.
Харин 2023 онд АНУ-аас Хятадыг “хууль бус мансууруулах бодис үйлдвэрлэдэг улс” хэмээн нэрлэсний дараа Бээжин зарим хязгаарлалтаа сэргээсэн байна.
Гэвч шинжээчид фентанил төрлийн бодисууд нь эм, хөдөө аж ахуй, химийн үйлдвэрт хууль ёсны хэрэглээтэй тул бүрэн хянахад хүндрэлтэй гэж үзэж байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
