Технологийн Хувьцаанууд Сэргэж Эхэллээ
Хөрөнгө оруулагчид технологийн салбарын үнэлгээ хэт өндөр, хиймэл оюун ухаанд хэт их найдаж байна гэсэн анхааруулгын дагуу технологийн салбарын хувьцаанаас гарч эхэлснээр өнгөрсөн 7 хоногт тус салбарын хувьцаанууд огцом унасан.
Үүний улмаас технологийн компаниуд давамгайлдаг NASDAQ Composite индекс 3%-иар буурч 4 сараас хойших хамгийн муу үзүүлэлттэй долоо хоног тохиосон. Мөн S&P 500 индекс 1.6%-иар, Dow Jones Industrial Average 1.2%-иар тус тус буурсан юм.
Харин энэ долоо хоногт төрөөс олгодог санхүүжилт эргэж сэргэх магадлалтай болсноор өсөж эхлэв.
Мөн өчигдөр Тайванийн хагас дамжуулагчийн Taiwan Semiconductor Manufacturing Co (NYSE:TSM) компанийн 10 сарын орлогын тайлан нь зах зээлд эерэг нөлөө авчирчээ.
Тайлангаас үзэхэд компаниуд хиймэл оюун ухааныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийн тулд дата төв, серверийн хүчин чадлаа өргөжүүлж байгаа нь TSMC-ийн ашгийг өсгөж байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
