Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

ПРЕМИУМ НЭКСУС ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

ПРЕМИУМ НЭКСУС ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

ПРЕМИУМ НЭКСУС ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Премиум Нэксус ХК-ийн нэгдмэл сонирхол бүхий хувьцаа эзэмшигчдийн нийт хувь хэмжээ 75 хувийг давсантай холбогдуулан 2025 оны 11 дүгээр сарын 07-ны ТУЗ-ийн шийдвэрээр компанийн хувьцаа эзэмшигчид өөрийн нэгж хувьцааг 350 төгрөг буюу сүүлийн 6 сарын зах зээлийн дундаж үнэлгээнээс даруй 75 хувиар илүү үнэ цэнээр үнэлэн компанид эргүүлэн худалдах эрх нээгдлээ.

Энэхүү шийдвэрийг гаргасантай холбогдуулан компанийн хэлбэр өөрчлөгдөхгүй ба Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг нээлттэй хувьцаат компани хэвээр байх болно.

Хувьцаа эзэмшигч өөрийн хувьцаагаа худалдах эсэх нь хувьцаа эзэмшигчийн шийдвэр ба хувьцаагаа худалдах хүсэлт өгөөгүй тохиолдолд Премиум Нэксус ХК-ийн хувьцаа эзэмшигч хэвээр үлдэх болно.

  • Шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчийн бүртгэлийн өдөр: 2025 оны 11-р сарын 07-ны өдөр
  • Эргүүлэн худалдаж авах нэгж хувьцааны үнэ: 350 /гурван зуун тавь/ төгрөг
  • Шаардах эрх хүлээн авах хугацаа: Ажлын 30 хоног 2025 оны 12-р сарын 23-ны өдрийг дуустал хүлээн авна. 

ШААРДАХ ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ:

Харилцагч та шаардах эрхийг хэрэгжүүлэх хүсэлтэй бол дараах шаардах эрхийг бүрэн бөглөн, өөрийн бичиг баримтын хамт манай info@golomtcapital.com мэйл хаяг руу илгээх эсвэл доор байрлах форм хуудсыг бөглөн скан хуулбарыг оруулна уу,

Шаардах эрхийг маягт татах: Энд дарж татна уу

Жич: Хөрөнгө оруулагч та 2025-11-07-ны өдрөөр уг хувьцааг эзэмшиж байсан бол шаардах эрхтэй бөгөөд шаардах эрх хэрэгжүүлэх ажиллагаа дуусах хүртэл хүсэлтэд эсхүл захиалгад заасан хувьцааны тоо ширхэгт өөрчлөлт оруулахгүй. Хэрэв компани хувьцааны тоо ширхэгт ногдох мөнгөн дүнг байршуулахад хүсэлтэд заасан тоо ширхэг хувьцаа эзэмшигчийн үнэт цаасны дансанд байхгүй тохиолдолд хүсэлтийг биелүүлэхгүй байх нөхцөл бүрдэх болохыг анхаарна уу.

“Премиум Нэксус ХК"-ийн Шаардах эрх хэрэгжүүлэх хүсэлт: Энд дарж форм бөглөх

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.