Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

SoftBank Nvidia-ийн хувьцаагаа зарж OpenAI-д хөрөнгө оруулна

SoftBank Nvidia-ийн хувьцаагаа зарж OpenAI-д хөрөнгө оруулна

SoftBank Nvidia-ийн хувьцаагаа зарж OpenAI-д хөрөнгө оруулна

Японы технологийн аварга SoftBank Group-ийн хувьцаа 10% хүртэл унасан нь АНУ-ын чип үйлдвэрлэгч Nvidia-ийн бүх хувьцаагаа 5.83 тэрбум ам.доллароор зарсантай холбоотой.

SoftBank 22.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг ChatGPT-ийн толгой компани OpenAI-д хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Nvidia-ийн хувьцааг зарсан шийдвэр зарим хөрөнгө оруулагчдыг гайхшруулсан ч энэ нь SoftBank-ийн анхны алхам биш юм. Тус компанийн Vision Fund нь 2017 онд Nvidia-д 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 2019 онд бүрэн гарсан түүхтэй.

SoftBank-ийн Санхүү хариуцсан захирал Ёшимитсу Гото “Бид хөрөнгө оруулагчдад илүү боломж олгох, санхүүгийн тогтвортой байдлаа хадгалахыг зорьж байна” хэмээв.

Харин Wedbush Securities-ийн шинжээч Дэн Айвс “SoftBank Nvidia-д итгэл буурсан бус, харин AI чиглэлд байр сууриа улам бэхжүүлж буй эерэг дохио” гэжээ.

SoftBank одоо Британийн чип дизайнер Arm Holdings компанид хяналтын хувь эзэмшдэг бөгөөд тус компаниар дамжуулан AI болон гар утасны процессорын бүтээгдэхүүн хөгжүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.