AMD компани жилийн 35%-ийн өсөлт хүлээж байна
AMD-ийн Гүйцэтгэх захирал Лиза Су ирэх 3-5 жилд хиймэл оюуны хязгааргүй эрэлтээс үүдэж жилд дунджаар 35% өсөх, харин AI дата төвийн бизнес нь 80% өсөх төлөвтэй байна гэж мэдэгдлээ.
Тэрээр “Бидний хэрэглэгчдийн итгэл, шинэ түншлэлүүдийн ачаар ирэх 5 жилд дата төвийн AI чипийн зах зээлд хоёр оронтой хувь эзлэх боломжтой” хэмээв. Учир нь AMD нь OpenAI, Oracle, Meta зэрэг томоохон компанитай урт хугацааны AI чип нийлүүлэх гэрээ байгуулсан нь стратегийн гол түлхүүр болж байна.
Одоогоор Nvidia энэ зах зээлийн 90 гаруй хувийг буюу зах зээлийн үнэлгээ нь $4.6 их наяд бол AMD-ийн зах зээлийн үнэлгээ $387 тэрбум юм.
AMD-ийн AI процессорууд 2026 оноос OpenAI-ийн дата төвүүдэд ашиглагдаж эхлэх бөгөөд OpenAI нь AMD-ийн 10%-ийн хувь эзэмшигч болох боломжтой.
Гэхдээ AMD зөвхөн AI бус, уламжлалт бүтээгдэхүүнүүддээ ч анхаарал хандуулж байгаа. Тус компанийн CPU нь одоог хүртэл хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүн бөгөөд Intel болон Arm технологийн процессоруудтай өрсөлддөг.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
