Улс төр, санхүүгийн эрсдэл алтыг $4,700-д хүргэж магадгүй
Швейцарийн томоохон хөрөнгө оруулалтын банк UBS-ээс алтны үнийг унц нь $4,700 хүртэл өсөх боломжтой гэж дүгнэжээ.
Дэлхийн улс төрийн тодорхойгүй байдал, санхүүгийн зах зээлийн савалгаа, АНУ-ын өрийн дарамт зэрэг хүчин зүйлс аюулгүй хөрөнгө оруулалтыг нэмэх төлөвтэй байна.
UBS-ийн стратегичид, АНУ-ын засгийн газрын урт хугацааны shutdown дууслаа ч алтны өсөлтийн хурдыг бууруулж чадахгүй гэв.
Мөн UBS-ээс дэлхийн засгийн газруудын өр түүхэн дээд хэмжээнд хүрсэн нь валют үнэгүйдэх, төсөв тогтворгүйжих эрсдэлийг нэмж байгаа гэж үзэж байна. Алт ийм үед хамгаалалт болж өгдөг.
Одоогоор АНУ-ын Сенат хэзээ төсвийн санал хураалтаа хийх нь тодорхойгүй байгаа нь улс төрийн эрсдэлийг нэмж байгаа юм.
Түүнчлэн, 2026 оны эхэнд дахин shutdown үүсэх магадлалтай байгаа тул хөрөнгө оруулагчдыг болгоомжилж, алт эрэлттэй байна.
Дэлхийн алтны зөвлөлийн (World Gold Council) сүүлийн тайланд, 2025 оны III улиралд алтны эрэлт түүхэнд байгаагүй өндөр түвшинд хүрсэн. Үүнд хөрөнгө оруулалтын урсгал, төв банкнуудын идэвхтэй худалдан авалт нөлөөлснийг дурьджээ.
Мөн АНУ-ын Төв банк 2026 оны эхээр бодлогын хүүг дахин хоёр удаа бууруулах нь ам.долларын бодит өгөөжийг багасгаж, алтны үнэ өсөх гол шалтгаан болохоор байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
