Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-д 42 хоног үргэлжилсэн shutdown дууслаа

АНУ-д 42 хоног үргэлжилсэн shutdown дууслаа

АНУ-д 42 хоног үргэлжилсэн shutdown дууслаа

2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр АНУ-ын Төлөөлөгчдийн танхим лхагва гарагийн орой богино хугацааны санхүүжилтийн хуулийг баталснаар тус улсын түүхэнд хамгийн урт хугацаанд үргэлжилсэн "шатдаун"-ыг дуусгалаа. Энэхүү хууль нь одоо Ерөнхийлөгч Дональд Трампын гарын үсэг зурахыг хүлээж байна.

Тус хуулийн төслийг 222 гишүүн дэмжиж, 209 гишүүн эсэргүүцсэн байна. Бүгд найрамдах намаас хоёр гишүүн эсрэг санал өгчээ. Ардчилсан намаас зургаан гишүүн зөвшөөрсөн санал өгсөн байна.

Төрийн үйл ажиллагаа 2025 оны 10-р сарын 1-нээс хойш бүрэн зогссон байсан бөгөөд энэ нь АНУ-ын түүхэнд хамгийн урт хугацаанд үргэлжилсэн төрийн зогсолт болж байв.

Төрийн үйл ажиллагаа зогсох гол шалтгаан нь Ардчилсан намын сенаторууд эрүүл мэндийн даатгалын нэмэгдсэн татварын хөнгөлөлтийг сунгахгүй хуулийн төслийг дэмжихээс татгалзсантай холбоотой. Эдгээр татварын хөнгөлөлт 20 сая гаруй америкчуудад эрүүл мэндийн даатгалын төлбөрийг бууруулах боломжийг олгодог байсан юм.

Бүгд найрамдахчууд найман Ардчилсан намын сенатортой тохиролцсоны үндсэн дээр төрийн зогсолтыг дуусгах шинэ хуулийг баталжээ.

Энэхүү хуулийг Трамп гарын үсэг зурж баталснаар АНУ-ын түүхэн дэх хамгийн урт 42 хоног үргэлжилсэн төрийн зогсолт эцэслэгдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.