Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Bank of America: Институцийн хөрөнгө оруулалтууд ETF-үүд рүү их хэмжээгээр оржээ

Bank of America: Институцийн хөрөнгө оруулалтууд ETF-үүд рүү их хэмжээгээр оржээ

Bank of America: Институцийн хөрөнгө оруулалтууд ETF-үүд рүү их хэмжээгээр оржээ

АНУ-ын хөрөнгийн зах зээл сүүлийн долоо хоногт уналттай байсан ч томоохон институцийн хөрөнгө оруулагчид үүнийг ашиглан хувьцаа нэмж худалдан авч эхэлжээ гэж Bank of America (BofA) мэдээллээ. Хөрөнгө оруулагчид хувьцаануудаа заран эсрэгээр нь салбаруудын ETF-үүдийг ихээр худалдан авчээ.

ETF-үүдэд 4.3 тэрбум ам.долларын хөрөнгө орж, 2022 оны 12-р сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн байна.

Задлаад үзвэл:

  • Технологи ба Харилцаа холбоо үйлчилгээний салбараас хамгийн их мөнгө гарсан.

  • Харин Хэрэглээний барааны салбарт хамгийн их мөнгө орсон бөгөөд дараалан тав дахь долоо хоногтоо их хэмжээний хөрөнгө орсон байна.

Зах зээл богино хугацаанд унасан ч томоохон сангууд болон институцийн хөрөнгө оруулагчид үүнийг ашиглан стратегийн худалдан авалт хийж байгаа нь хөрөнгийн урт хугацааны итгэл сэргэж буйг харуулж байна. Энэ нь эрсдэлээс зайлсхийхээс илүү боломж гэх шинэ хандлага зах зээлд хүчээ авч буйг илтгэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.