Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Дата мэдээлэлд үндэслээгүй ХНС-н хурал

Дата мэдээлэлд үндэслээгүй ХНС-н хурал

Дата мэдээлэлд үндэслээгүй ХНС-н хурал

АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (ХНС) ирэх 12-р сарын 10-нд болох хурлаараа инфляцын хамгийн чухал дата мэдээлэлгүйгээр бодлогын хүүгийн шийдвэр гаргах эрсдэлтэй тулгарлаа.

Шалтгаан: Төрийн байгууллагын зогсолт ба дата хомсдол

АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчоо 10-р сарын Хэрэглээний үнийн индекс (CPI)-ийн тайланг цуцалж, хугацааг хойшлуулснаа мэдэгдлээ. Учир нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаа 43 хоног зогссонтой холбоотойгоор шаардлагатай судалгааны мэдээллийг цаг тухайд нь цуглуулах боломжгүй болжээ.

Ингэснээр ХНС инфляцын бодит түвшнийг харалгүйгээр шийдвэр гаргах нөхцөл бүрдэж байна.

  • ХНС-ийн хүүгийн шийдвэр: 12-р сарын 10-нд гарна.

  • Инфляцын тайлан (CPI): 12-р сарын 18-нд буюу шийдвэр гарсны дараа нийтлэгдэнэ.

ХНС-ийн болгоомжлол vs Зах зээлийн өөдрөг хүлээлт

Өнгөрсөн сард ХНС бодлогын хүүг 0.25 нэгжээр бууруулсан ч хурлын тэмдэглэлд "Гол мэдээлэл дутуу, эдийн засгийн зураг бүрэн харагдахгүй байна" гэсэн болгоомжлол давамгайлж байсан юм.

Эдийн засагчдын нэг хэсэг нь "Хангалттай дата мэдээлэлгүй учраас яаран шийдвэр гаргах боломжгүй" гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь хүүг бууруулна гэдэгт итгэлтэй хэвээр байна. Үүнийг зах зээлийн дата баталж байна:

CME Group-ийн судалгаа:

7 хоногийн өмнө хүүг бууруулах магадлал 49% байсан бол өнөөдөр 69.4% болтлоо огцом нэмэгджээ.

Дүгнэлт:
ХНС ирэх хурлаар мэдээлэл дутмаг байсан ч зах зээлийн хүлээлтийг дагах уу, эсвэл болгоомжилж хүүг хэвээр үлдээх үү гэдэг нь хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.