12-р сард Зах зээл сэргэх өндөр магадлалтай
Өнгөрсөн 11-р сар Америкийн хөрөнгийн зах зээлийн хувьд "ядралттай" сар болж өнгөрлөө. Тоон үзүүлэлтийг харвал S&P 500 индекс 3.5%, технологийн Nasdaq индекс 6%, харин крипто зах зээлд Bitcoin 20% гаруй уналт үзүүлэв.
Nvidia компанийн "супер" тайлан ч зах зээлийн сэтгэл зүйг удаан хугацаанд өргөж чадсангүй. Хөрөнгө оруулагчдын дунд "Хиймэл оюун ухааны (AI) салбар хэт хөөсөрч, улайрсан юм биш биз?" гэх болгоомжлол давамгайлсан нь үүнд нөлөөлсөн байна.
Шинжээчид энэхүү уналтыг "сүйрэл" биш, харин зах зээлийн "эрүүл амьсгаа авалт" гэж тайлбарлаж байна. Урт хугацаанд хэт хурдтай өссөн зах зээл түр амсхийх нь жам ёсны үзэгдэл юм.
Түүх юу өгүүлдэг вэ?
Түүхэн статистикийг сөхөж үзвэл, зах зээл 10 сар дараалан өсөлттэй байгаад 11-р сард унасан жилүүдэд 12-р сард дунджаар ~4%-ийн өсөлт үзүүлдэг зүй тогтол ажиглагддаг. Энэ нь бидний өмнө "Сантагийн өсөлт" буюу жилийн эцсийн сэргэлт хүлээж байх өндөр магадлалтайг харуулж байна.
Гол хөшүүрэг: ХНС (Fed) ба Мөнгөний урсгал
Одоо зах зээлийн анхаарал Холбооны Нөөцийн Сан (ХНС)-гийн дараагийн алхамд төвлөрч байна.
-
Хүүгийн түвшинг бууруулах,
-
Бонд зарах үйл явцыг (QT - Quantitative Tightening) зогсоох.
Хэрэв эдгээр шийдвэрүүд нааштай гарвал зах зээлд мөнгөний урсгал нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын "эрсдэл хүлээх дуршил" (Risk appetite) сэргэх болно. Энэ нь 12-р сард техникийн томоохон Rally эхлэх, зах зээл эрчтэй сэргэх гол нөхцөл болох юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
