Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Арванхоёрдугаар сард хүү бууруулах магадлал огцом өсөв

Арванхоёрдугаар сард хүү бууруулах магадлал огцом өсөв

Арванхоёрдугаар сард хүү бууруулах магадлал огцом өсөв

Хөрөнгийн зах зээлийн сүүлийн үеийн өсөлтөд Холбооны Нөөцийн Сан (ХНС) ирэх сард дахин бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт голлон нөлөөллөө.
CME FedWatch-ийн сүүлийн үеийн мэдээллээр, зах зээл 12-р сарын 9–10-ны өдрүүдэд болох хурлаар ХНС хүүг 25 суурь нэгжээр бууруулах магадлалыг 77.2% гэж тооцоолж байна. Энэ нь өнгөрсөн долоо хоногт дөнгөж 41.8% байсантай харьцуулахад эрс өссөн үзүүлэлт юм.

Жон Уильямсын мэдэгдэл
Хүлээлт ийнхүү огцом өсөхөд Нью-Йоркийн Федийн Ерөнхийлөгч Жон Уильямсын мэдэгдэл чухал түлхэц болов. Тэрбээр төв банк хөдөлмөрийн зах зээлийг дэмжихийн тулд ойрын хугацаанд хүүг бууруулах боломжтой хэвээр байгааг онцолсон юм.
Энэ долоо хоногт 9-р сарын хойшлогдсон эдийн засгийн гол үзүүлэлтүүд зарлагдах хуваарьтай байна:

  • Мягмар гараг: Аж үйлдвэрийн үйлдвэрлэл, Үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI), Бөөний болон жижиглэнгийн борлуулалт.

  • Лхагва гараг: ХНС-ийн хамгийн их анхаардаг PCE инфляцын индекс.

Гэсэн хэдий ч нэг томоохон эрсдэл бий. Төрийн байгууллагын үйл ажиллагаа зогсох (government shutdown) эрсдэлээс үүдэн 10-р сарын инфляц болон хөдөлмөрийн зах зээлийн статистик гарахгүй байх магадлалтай. Хэрэв тэгвэл ХНС 12-р сарын шийдвэрээ "мэдээллийн хомсдолтой" буюу тодорхой бус нөхцөлд гаргахад хүрч болзошгүй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.