Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Голомт банк Японд 15 тэрбум иений Самурай бонд амжилттай гаргалаа

Голомт банк Японд 15 тэрбум иений Самурай бонд амжилттай гаргалаа

Голомт банк Японд 15 тэрбум иений Самурай бонд амжилттай гаргалаа

Голомт банк олон улсын зах зээлээс санхүүжилт татах стратегийн хүрээнд Япон улсын хөрөнгийн зах зээлд SMBC-ийн баталгаатай, AA зэрэглэлтэй, 3 жилийн хугацаатай, 15 тэрбум иений Самурай бондыг амжилттай гаргалаа.

Тус бондын андеррайтераар Sumitomo Mitsui Banking Corporation (SMBC) болон SMBC Nikko Securities Inc. ажилласнаар захиалга нь давж биелсэн бөгөөд Японы 30 гаруй мэргэжлийн хөрөнгө оруулагчийг татаж чадлаа.

Голомт банк Самурай бондын санхүүжилтээр:

  • Монгол Улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих,
  • Бизнес эрхлэгчдэд төрөл бүрийн зээлийн бүтээгдэхүүнийг хүргэх

зорилгоор ашиглах юм байна.

Энэхүү чухал үйл явдлыг баталгаажуулах ёслол нь 2025 оны 11 сарын 26-нд Токио хотноо зохион байгуулагдсан “Монгол-Японы төр, хувийн хэвшлийн 12 дугаар зөвлөлдөх уулзалт”-ын үеэр болж, талууд албан ёсоор гарын үсэг зуржээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.