Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

JPMorgan: BTC 40% унасан ч мөнгөө алдахгүй байх шинэ бүтээгдэхүүн гаргана.

JPMorgan: BTC 40% унасан ч мөнгөө алдахгүй байх шинэ бүтээгдэхүүн гаргана.

JPMorgan: BTC 40% унасан ч мөнгөө алдахгүй байх шинэ бүтээгдэхүүн гаргана.

JPMorgan нэгэн сонирхолтой, эрсдэл өндөртэй Bitcoin-д зориулсан шинэ бүтээгдэхүүн гаргахаар боллоо. “Structured note” хэмээх энэхүү бүтээгдэхүүнийг энгийнээр тайлбарлавал, хөрөнгө оруулагчид Bitcoin-ын үнэд бооцоо тавих замаар банктай тусгай гэрээ байгуулах юм.

Энэ гэрээ нь BlackRock-ын хамгийн алдартай Bitcoin ETF болох IBIT-ийн үнээс шууд хамаарна.

Гэрээний гол логик нь дараах 2 хувилбар дээр тогтоно:

  • 2026.12.21 гэхэд Bitcoin ETF-ийн үнэ өсвөл JPMorgan автоматаар гэрээг хааж, 1000 долларын хөрөнгө оруулалт бүрд 160 долларын ашиг өгнө.
  • Харин үнэ унавал гэрээ 2028 он хүртэл үргэлжлэх бөгөөд хөрөнгө оруулагчид томоохон боломж нээгдэх юм. Учир нь  хэрэв Bitcoin 2027-2028 онд огцом өсвөл таны ашиг1.5 дахин өснө. BTC 100% өсвөл та 150% ашиг авна, BTC 300% өсвөл та 450% ашиг авна гэх мэтээр ашгийн тааз байхгүй.
  • Эрсдэлийн хувьд хэрэв Bitcoin 40% ба түүнээс дээш унавал гэрээ байгуулсан хүмүүс хөрөнгийнхөө ихэнхийг алдана. Гэрээ 2028 он хүртэл үргэлжилж, BTC сэргэхгүй бол хүмүүс том хэмжээний алдагдал хүлээх магадлалтай.

Гэхдээ энэ мэдээний эерэг тал нь илүү гэж хэлж болно. Учир нь АНУ-ын хамгийн том банк өөрөө Bitcoin дээр үндэслэсэн бүтээгдэхүүн гаргаж байгаа нь институцийн түвшинд BTC бүрэн хүлээн зөвшөөрөгдөж буйг харуулж байна. Энэ бол жирийн инвесторууд төдийгүй томоохон байгууллагуудын мөнгө урсаж ирэх том дохио юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.