Alibaba, Baidu, BYD Co компаниуд БНХАУ-ын цэргийн хүчнийг дэмждэг үү?
АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Alibaba Group Holding, Baidu Inc болон BYD Co компаниудыг БНХАУ-ын цэргийн хүчинд дэмжлэг үзүүлдэг компанийн жагсаалтад нэмэхээр болсныг Bloomberg News агентлаг мэдээлжээ.
Тус мэдээнд дурьдсанаар, Батлан хамгаалахын дэд сайд Стивэн Файнберг Дональд Трамп болон Ши Жиньпин нарын тохиролцооноос гурван долоо хоногийн өмнө буюу 2025.10.07-нд хууль тогтоогчдод энэ тухай танилцуулсан гэжээ.
Мөн Eoptolink Technology Inc, Hua Hong Semiconductor Ltd, RoboSense Technology Co, WuXi AppTec Co болон Zhongji Innolight Co хэмээх 5 компанийг Хятадын цэргийн хүчинтэй холбоотой компанийн 1260H жагсаалтад багтах үндэслэлтэй гэж үзжээ.
Гэхдээ эдгээр компаниуд тус жагсаалтад нэмэгдсэн эсэх нь албан ёсоор тодорхой болоогүй байна.
Энэ жагсаалтад орсноор хориг арга хэмжээнд шууд ордоггүй ч тухайн компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж, тэдэнтэй бизнес хийх нь эрсдэлтэй гэсэн анхааруулга болдог.
Alibaba компанийн хэвлэлийн төлөөлөгч, “Alibaba-г 1260H жагсаалтад багтаах ямар ч үндэслэл байхгүй, багтсан ч АНУ эсвэл дэлхийн хаана ч бидний бизнес хэвийн үргэлжилнэ. Учир нь бид АНУ-ын цэргийн худалдан авалттай холбоотой ямар ч бизнес явуулдаггүй” гэж онцолжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
