11 сард Хятадын үйлдвэрлэлийн салбар огцом агшлаа
Тодруулбал, PMI индекс 49.9 болж буурсан нь шинжээчдийн 50.5 гэсэн таамгаас доогуур гарсан нь үйлдвэрлэлийн салбар агшиж буйг илтгэж байна.
PMI 50-иас дээш байвал өсөлт, доош байвал агшилт гэж тооцдог. Тиймээс уг үзүүлэлт нь 9 сарын 51.2 болон 10 сарын 50.6-тай харьцуулбал тус улсад дотоодын эрэлт маш сул байна.
Хэдийгээр экспортын шинэ захиалга сүүлийн 8 сарын дүнгээр хамгийн өндөр түвшинд хүрсэн ч дотоодын зах зээлийн эрэлт тогтворгүй байгаагаас компаниуд ажиллах хүч, худалдан авалт, орц материалын нөөцлөлтийн бодлогоо хумьж эхэлжээ.
Түүнчлэн экспорт 1.1%-иар буурч 2 жилийн дараа анх удаа огцом унасан нь бизнесүүдийн экспортын урьдчилан татан авалтын идэвхи суларч байгааг илтгэж байна.
Сүүлийн саруудад БНХАУ-ын эдийн засгийн макро үзүүлэлтүүд системтэйгээр суларч байгаа учраас төрөөс 5%-ийн өсөлтийн зорилгодоо хүрэхийн тулд бодлогын цул багц арга хэмжээг ойрын үед зарлах шаардлагатай болж байна.
Харин экспортын салбарын хувьд АНУ-тай харилцаа намжсан, геополитикийн эрсдэлийн түвшин буурсан нь эерэг үр дүн авчрахаар байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
