12 сард зах зээл юун дээр төвлөрч байна вэ?
12 сар нь зах зээлд улирлын шинжтэй өсөлт буюу “Santa Rally” тохиох эсэхийг тодорхойлох чухал үе юм.
Өнгөрсөн сард АНУ-ын голлох индексүүд, ялангуяа Nasdaq технологийн салбарын компаниудын ханш эрс буурсан. Энэ нь хиймэл оюун ухааны салбарын хэт өндөр үнэлгээ, хөрөнгө оруулалтын зардал өссөнтэй холбоотой байв.
CME FedWatch-ийн зүгээс АНУ-ын Холбооны Нөөцийн Сангаас бодлогын хүүг бууруулна гэсэн магадлалыг 83% гэж таамаглаж байгаа нь хөрөнгө оруулагчдын сэтгэлзүйг эерэг тал руу чиглүүлж байна. Энэ тохиолдолд институционал хөрөнгө оруулагчдын жилийн эцсийн үзүүлэлтээ сайжруулах зорилгоор хийдэг стратегийн хөрөнгө оруулалт идэвхжиж, улирлын өсөлтийн цикл эхлэх төлөвтэй байна.
Гэсэн ч технологийн салбарын хэт өндөр үнэлгээ, ялангуяа AI-тэй холбоотой хөрөнгө оруулалтын зардлын өсөлт, түүнчлэн макро эдийн засгийн удаашрал, геополитикийн эрсдэлүүд зах зээлийн өсөлтийг сулруулж болзошгүй юм.
Эцэст нь дүгнэхэд 12 сард зах зээл өсөх боломж өндөр байгаа ч энэ нь мөнгөний бодлого зөөлөрсөн эсэх, технологийн салбар дахь үнэлгээний дарамт буурах зэргээс ихээхэн хамаарах болно.
12 сард дэлхийн эдийн засагт тохиох гол үйл явдлууд:
-
2025.12.10: АНУ-ын Холбооны Нөөцийн Банк-Мөнгөний бодлогын шийдвэр
-
2025.12.11: Швейцарийн Төв Банк-Мөнгөний бодлогын шийдвэр
-
2025.12.18: Английн Банк-Мөнгөний бодлогын шийдвэр
-
2025.12.18: Европын Төв Банк-Мөнгөний бодлогын шийдвэр
-
2025.12.19: Европын улс орнуудын дээд хэмжээний эдийн засгийн уулзалт
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
