Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Голомт Капитал ҮЦК нь ”Grand Bull Awards 2025”-ын 10 номинацид нэр дэвшиж эцсийн шатанд үлдлээ.

Голомт Капитал ҮЦК нь ”Grand Bull Awards 2025”-ын 10 номинацид нэр дэвшиж эцсийн шатанд үлдлээ.

Голомт Капитал ҮЦК нь ”Grand Bull Awards 2025”-ын 10 номинацид нэр дэвшиж эцсийн шатанд үлдлээ.

“Grand Bull Awards” ёслолын арга хэмжээг анх 2013 онд зохион байгуулснаас хойш 5 жил тутамд хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч, үнэт цаас гаргагчдын шилдгүүдээ тодруулж ирсэн уламжлалтай.

--------------------------------------

Энэ онд Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ) үүсгэн байгуулагдсаны түүхт 30 жилийн ой тохиож буй тул гишүүн байгууллагуудын санаачилгаар тус арга хэмжээг цаашид 2 жил тутамд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Голомт Капитал компанийн хувьд 2023 оны “Grand Bull Awards”-ын Шилдэг үнэт цаасны компани, Шилдэг брокер дилерийн компани, Холбооны онцлох захирал, Биржийн бус зах зээлийн шилдэг үнэт цаас гаргагч, Онцлох IPO, Онцлох шинэ бүтээгдэхүүн гэсэн 6 номицын эзэн болсон юм.

Тэгвэл энэ удаад “Grand Bull Awards 2025”-ын 10 номинацид нэр дэвшсэнээс бүгд сүүлийн шатанд шалгараад байна.

“ШИЛДЭГ МЭРГЭЖИЛТНҮҮД” номинацид:

• Шилдэг брокер: Н.Данзандагва Арилжааны газрын захирал

• Шилдэг андеррайтер: Э.Гүнбилэг Хөрөнгө оруулалтын ахлах шинжээч

• Шилдэг мэргэжилтэн: Д.Бямбатогоо Маркетингийн газрын захирал

• Шилдэг шинжээч: Р.Дарханбаяр Хөрөнгийн удирдлага судалгааны газрын захирал

• Шилдэг захирал: С.Ган-Эрдэнэ Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.