Голомт Капитал компани харааны бэрхшээлтэй иргэдийг дэмжиж ажиллахыг уриалж байна.
Жил бүрийн 12 сарын 03-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр тохиодог. Тэгвэл тус өдрийг Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төвийн хамт олон ажиллах орчноо сайжруулсан гэсэн сайхан мэдээтэй угтаж байна.
Тус төв нь харааны бэрхшээлтэй иргэдийг мэргэжил эзэмшүүлэх, хөгжүүлэх, хөдөлмөрийн дадал чадварт сургаж, ажлын байраар хангахад бүх талын дэмжлэг үзүүлдэг улсын төсөвт үйлдвэрийн газар юм.
Энэ онд Монгол Улсын засгийн газраас 4 тэрбум 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдэж өгснөөр 60 жилийн дараа тус төвд томоохон засварын ажил хийгдэж, шинэ тоног төхөөрөмжүүдтэй болсон байна.
Голомт Капитал компанийн хувьд тус төвийн засварын дараах тохижилтын ажилд хандив өргөснөөр, харааны бэрхшээлтэй иргэд эрүүл, аюулгүй орчинд тав тухтай ажиллах боломж бүрдлээ.
Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалт хөгжлийн төвийн хамт олон ариун цэврийн цаас, бичиг хэргийн болон хүнсний цаасан уут, дугтуй, монгол гэрийн модон хийцлэл зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг ч борлуултын хувьд бэрхшээлтэй байдаг.




Тиймээс Голомт Капитал компанийн хамт олны зүгээс хувь хүн, байгууллага, ААН-үүдийг харааны бэрхшээлтэй иргэдийг дэмжиж, үйл ажиллагаандаа тэдний бүтээгдэхүүнийг худалдан авах замаар хамтран ажиллахыг уриалж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
