Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Тарифын нөлөө 2026 оноос мэдрэгдэж эхэлнэ

Тарифын нөлөө 2026 оноос мэдрэгдэж эхэлнэ

Тарифын нөлөө 2026 оноос мэдрэгдэж эхэлнэ

Ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлж буй тарифын бодлого нь бусад улс орон дахь үйлдвэрлэлээ эх орондоо буцааж татах, ажлын байр нэмэгдүүлэх байсан. Гэвч энэ нь эсрэгээрээ компаниудын үйл ажиллагааны зардлыг өсгөж байгаа юм. Тиймээс сөрөг нөлөө нь 2026 оноос АНУ-ын эдийн засагт мэдрэгдэж эхлэхээр байна.

Тодруулбал, үйлдвэрлэлийн индекс 48.2 хувь буюу агшилтын бүсэд хэвээр байгаа бол хөдөлмөр эрхлэлт 44 хувь болсон нь 2020 оны цар тахлын үеийн доод түвшинтэй ойртжээ.

Хэдийгээр макро түвшинд эдийн засгийн өсөлт тогтвортой байгаа ч зарим томоохон компаниуд олон мянган ажлын байраа цомхотгосон. 

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас (OECD) тарифын бодлогын бодит нөлөө дэлхийд хараахан бүрэн мэдрэгдээгүй ч, ирэх жилүүдэд худалдааны урсгал буурч, зах зээлд илүү хүчтэй дарамт өгнө гэж анхааруулав.

Учир нь тарифын улмаас АНУ руу импортлогдох барааны хэмжээ огцом буурч байгаа нь эрэлтийг багасгаж буйг харуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.