Amazon AI тооцооллын чипүүддээ Nvidia-ийн технологийг нэвтрүүлнэ
Amazon.com-ийн AWS буюу Amazon Web Services нь ”Trainium 4” нэртэй чипиндээ Nvidia-ийн хамгийн үнэ цэнтэй технологид тооцогддог NVLink буюу өөр төрлийн чипүүдийг өндөр хурдтай хооронд нь холбодог технологийг ашиглана гэж мэдэгдлээ.
Энэ технологи нь AWS-д том хэмжээний AI серверүүдийг илүү хурдан бие биенээ таних боломжийг олгоно.
Учир нь томоохон хэлний моделууд, AI-г сургахад олон мянган машиныг нэг сүлжээнд холбох шаардлагатай тул ийм хурдтай холболт маш чухал юм.
Мөн хэрэглэгчид өөрсдийн дата төвүүдэд урьдчилан байгуулсан, өндөр хурдтай бэлэн AI дэд бүтэц бүхий AWS-ийн “AI Factories” шийдлүүдийг ашиглах боломж нээгдэнэ.
Сүүлийн үед Nvidia-аас NVLink технологийг бусад чип үйлдвэрлэгчдэд эрчимтэй санал болгож байгаа бөгөөд одоогоор Intel, Qualcomm, AWS нэгдээд байна.
Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг, Nvidia болон AWS хамтран хиймэл оюуны аж үйлдвэрийн шинэ хувьсгалын тооцооллын суурь сүлжээг бүтээж байна. Ингэснээр AI-г дэлхий нийт хиймэл оюун ухаанд суурилсан ирээдүй рүү илүү хурдан алхана” гэж онцолжээ.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
