Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Digital Asset Treasury (DAT) компаниуд криптогийн үнийг савлуулж байна.  

Digital Asset Treasury (DAT) компаниуд криптогийн үнийг савлуулж байна.  

Digital Asset Treasury (DAT) компаниуд криптогийн үнийг савлуулж байна.  

Сүүлийн жилүүдэд криптовалютын салбарт “Digital Asset Treasury companies” (DAT буюу DATCO) хэмээх шинэ төрлийн компаниуд эрчимтэй нэмэгдэж, хөрөнгө оруулагчдад боломж нээсэн. Гэвч зах зээл унасан үед DAT-уудын загвар эрсдэл үүсгэж байна.

DAT гэж юу вэ?

DAT бол биткойн зэрэг криптовалютыг компанийн баланс дээрээ шууд худалдан авч хадгалдаг, олон нийтэд нээлттэй хувьцаат компани юм.

Хөрөнгө оруулагчид DAT-ын хувьцааг авч, компаниар дамжуулан криптогийн үнийн өсөлтөөс ашиг хүртэх боломжтой. Мөн DAT-ууд зөвхөн барих биш, бодит хөрөнгө өсгөх стратеги ашиглан криптогийн үнийн өсөлтөөс илүү өндөр өгөөж өгөхийг зорьдог.

Анхны, хамгийн том DAT бол Майкл Сэйлорын Strategy байгууллага бөгөөд 2020 оноос хойш тасралтгүй биткойн худалдан авсан. Өнөөдөр үүнтэй төстэй 190 гаруй компани криптог балансдаа барьж, нийт 100 тэрбум ам.доллараас дээш хэмжээний койн эзэмшиж байна.

Яагаад DAT үүсэв?

2025 онд криптогийн үнэ өссөн, АНУ-ын зохицуулалт зөөлөрсөн зэрэг нь DAT-уудыг эрчимтэй өсгөсөн.


DAT-уудын давуу тал:

  • SEC-ийн зохицуулалтад хамрагддаг тул хөрөнгө оруулагчдад илүү итгэлтэй бүтэц
  • Криптовалютыг шууд барих боломжгүй институцуудад зориулсан зохицуулалттай
  • ETF-тэй харьцуулахад DAT нь актив өсгөх нэмэлт стратеги хэрэгжүүлж чаддаг.

DAT стратегиуд: DAT-ууд криптогийн өгөөжийг нэмэхийн тулд:

  • ATM equity program: Хувьцаа нь криптог хадгалахаас илүү үнэлэгдэж байвал шинэ хувьцаа гаргаж, тэр мөнгөөр дахин крипто авна.
  • Staking: Койноо blockchain дээр “lock” хийж өгөөж авах. Үүссэн орлогоор дахин койн худалдан авах

Зах зээл унавал DAT-уудад юу болох вэ?

Зарим компани уналтыг боломж гэж үзэн койноо барина. Харин өртэй, санхүүжилт ашигласан DAT-ууд койноо зайлшгүй зарахаас өөр аргагүй болно. Энэ нь зах зээлд дахин дарамт үүсгэх, шинэ хөөсрөлт болон уналтын циклийг бий болгох магадлалтай.\

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.